ДАШТ-2018-ын шүүгчийн эрхийг хассан талаар мэдээлэл өгөхийг ФИФА хүсэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-18 11:32:56
МОСКВА. /ТАСС/. Шүүгч Фахад Аль-Мирдаси-гийн эрхийг хассан асуудлыг Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ анхааралдаа авсан ба энэ талаар нэмэлт мэдээлэл өгөхийг Саудын Аравийн Хөл бөмбөгийн холбооноос хүссэн байна. Энэ тухай ФИФА-гийн хэвлэлийн алба мэдээллээ.
 
Шүүгч Аль-Мирдаси тохиролцооны тоглолтуудад оролцсон тул түүний тэмцээн шүүх эрхийг бүх насаар нь хассан байна. Тэрбээр Орос улсад болох ДАШТ-2018-ын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаад байсан юм.
 
Саудын Аравийн Хөл бөмбөгийн холбооноос /SAFF/ гаргасан мэдээлэлд дурдсаныг үзвэл, Аль-Мирдаси нь Эзэн хааны цомын шувтаргын тоглолтод шалгарсан нэгэн багийн төлөөлөгчтэй уулзах үеэрээ уг тоглолтод багийг нь ялуулсны хариуд мөнгөн урамшуулал өгөхийг шаардсан байна. Ийм явдал болсны дараа түүнийг финалын тоглолтыг шүүх ажлаас чөлөөлж, цагдан хорьжээ.
 Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ