Баян-Өлгий аймгийн цахилгааныг хязгаарлаж засвар хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхлэн цахилгаангүй байна. Аймгийн Цахилгаан шугам, сүлжээний газраас өгсөн мэдээллээр цахилгааныг Увс аймгаас хязгаарлаж, тэнд байгаа 110 КВт-ын өндөр хүчдэлийн агаарын шугамд засвар хийж байгаа аж.
Одоогоор Ховд аймгийн Түргэний цахилгаан станцаас эрчим хүч авч Өлгий хотын албан байгууллагуудад өгч байна. Харин оройн 18:00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд цахилгааныг хэвийн өгөх юм.
Ө.Нурболат