Нарангийн гудамжаас Орбитын гудамж хүртэлх 1.3 километр авто замын ажил дуусчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-05-11 13:00:29
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нарангийн гудамжаас Орбитын гудамж хүртэлх 1.47 километр авто замын барилгын ажлын явц 90 хувийн гүйцэтгэлтэй байна.Өнөөдрийн байдлаар 1.3 километр авто замын ажил бүрэн дууссан байна.

Харин үлдсэн 170 метр замын хашлага суурилуулах, газар шороо, ус зайлуулах хоолойны ажлуудыг хийж байгаа юм.

Авто замын зорчих хэсгийн өргөн нь 7 метр, хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх аж.

Холбоотой мэдээ