Дарьгангынхан нүүдэллэх ёс, зан заншлаа үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 19:13:25

Дарьгангын ард түмний нүүдлийн зан үйл, ёс уламжлалыг харуулсан өдөрлөг Өргөний голд боллоо.

Алтан-Овооны өмнө бэлээс хөдөлсөн нүүдэл  Өргөний гол ирж малчин ардууд  шинэ нутаг сонгон хэлхээ тоонотой гэрээ барьж, цайгаа чанаж, идээ тахилаа өргөн, тогоо нэрж шимийн архи гаргах гээд нүүдэллэх ёс, уламжлалт зан зүйлийг нэг бүрчлэн үзүүлж харуулав. 

Зуны улиралд Дарьгангачууд шинэ нутагт буугаад шавраар хос зуух барьж идээ цагаагаа боловсруулдаг уламжлалтай.  Энэ бүхнийг хийж  гүйцэтгэж харуулсаны дараагаар аман билиг,  Дарьгангын алдарт “Жаахан шарга” уртын дууны найр хийлээ.

Г.Сүхээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд