Цэц их суудлын хуралдаанаа товлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-01 14:47:36

Иргэний болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ хүлээж аваагүй. Тиймээс Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр энэ сарын 9-ний өдөр Их суудлын хуралдааныг товлов. 

Тодруулбал Иргэний болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд, үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарахаар зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг  Үндсэн хуулийн цэц 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр  гаргасан. Гэвч уг дүгнэлтийг УИХ хэлэлцээд хүлээж авахаас татгалзсан учир маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр Цэцийн их суудлын хуралдах болсон юм. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ