Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-09 09:21:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн маргааш буюу тавдугаар сарын 10-14-нд "Буянт-Ухаа" спорт цогцолборт болно.

Өчигдөр Самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун~Эрдэнэ энэхүү тэмцээний өмнөх шүүгчдийн семинар болон шалгалтын үйл ажиллагааг нээж оролцогчдод амжилт хүслээ. Тус семинарт гадаад, дотоодын 20 гаруй шүүгч хамрагдаж байгаа юм.

Энэ жил самбо бөх манай улсад хөгжсөний түүхт 50 жилийн ойн баяр тохиож байгаа юм. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Монгол Улсаас олон арван дэлхий, тивийн аваргууд төрөн гарсан гэдгээрээ манай улсад хөгжсөн бусад спортын төрлүүдээс тэргүүлдэг.

Д.Өлзий
Холбоотой мэдээ