Уянгын драмын шинэ жүжиг үзэгчдэд хүрнэ

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-01 10:43:05

Төв Халхын дуулалт жүжгийн театрын залуу уран бүтээлчид залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлэх уянгын драммын шинэ жүжиг тоглохоор бэлдэж байна.

“Хайрлахын хязгаар” хэмээх энэ жүжиг нь гурван жил гаруйн өмнө “Дээд хэмжээ” жүжиг тоглосноос хойших дараагийн шинэ бүтээл болж байгаа бөгөөд өнөө орой жүжгийн нээлтийг товложээ.

Хайр сэтгэлтэй хоёр залуугийн нэг нь үйлдвэрлэлийн ослоор хараагүй болдог ч нөгөө нь түүнийг хаяж орхилгүйгээр үйл явдал өрнөх энэ жүжгийг МУСТА, найруулагч Соёлтын Баярсайхан найруулж, тус театрын “Алтан өд” нэгдлийн жүжигчид тоглож байна.

“Дарханы театраас зарласан хайрын жүжгийн  зохиолын уралдаанд түрүүлсэн “Хайрлахын хязгаар” жүжгээ Дундговь аймгийн театрын тайзнаа найруулан тоглуулах гэж байна. Богино хугацаа байсан ч залуу жүжигчид сайн “амьдруулж” чадлаа” гэж найруулагч С.Баярсайхан хэллээ. Тэрээр урьд нь “Дээд хэмжээ” жүжгийг ч мөн Дундговийн театрын тайзнаа найруулан тоглуулж байжээ.

Дундговь. Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ