Франц, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн суулгасан мод алга болжээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-04-30 14:56:55
ВАШИНГТОН. /АП/.  Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт бэлэглэж, тэд Цагаан ордны хашаанд хамтдаа суулгасан мод өнгөрсөн амралтын өдрүүдийн аль нэгэнд нь учир битүүлгээр алга болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Э.Макрон АНУ-д одоогоос нэг долоо хоногийн өмнө төрийн айлчлал хийх үеэрээ Д.Трампт бэлэглэсэн мод алга болжээ.

Уг модыг Францын зүүн хойд нутгийн “Белло Вуд” хэмээх газраас авчирсан аж. Тэнд дэлхийн I дайны үеэр Америкийн 2000 орчим цэрэг амь эрсдэж байсан юм.

Э.Макроны бэлэглэсэн  мод алга болсон нь цахим ертөнцөөр шуугиан тарьж байна. Мод алга болсонтой холбогдуулан Цагаан ордон одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ