Францын Ерөнхийлөгч АНУ-д төрийн айлчлал хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-04-23 10:39:18
ПАРИС. /Ройтерс/.  Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гарагаас буюу өнөөдрөөс АНУ-д гурван өдрийн төрийн айлчлал хийнэ гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Э.Макрон айлчлалын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр талын дээд хэмжээний уулзалт хийж, Конгресст үг хэлэх аж. Хоёр улсын удирдагчид санал зөрөлдөөнтэй байгаа асуудлууд, тухайлбал 2015 оны Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээ, мөн ган болон хөнгөн цагааны импортын татварыг АНУ саяхан нэмэгдүүлсэн болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээр зэрэг асуудлыг авч хэлэлцэнэ гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Д.Трамп Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой болон Парисын хэлэлцээрүүдийг эргэн харж, “Америк нэгдүгээрт” бодлого баримталж эхэлснээс хойш АНУ болон Францын хооронд үл ойлголцол үүсэх болсон юм.

Хоёр талын харилцаагаа сайжруулах зорилгоор Э.Макрон АНУ-д айлчлах гэж байна гэж шинжээчид үзэж байна.

 
Г.Доржханд

Холбоотой мэдээ