АНУ-ын Сенатч санал хураалтын үеэр хүүхдээ авчирчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /АП/. Арав гаруйхан хоногтой бяцхан охин АНУ-ын Сенатын танхимд санал хураалтын үеэр байсан анхны хүүхэд болжээ.
“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ардчилсан намын сенатч Тэмми Дакворт өчигдөр охиноо Сенатын танхимд авчирсан гэнэ.
Үүний өмнөх өдөр Сенатын танхим дотоод журмаа өөрчлөн нэг ой хүрээгүй хүүхдүүдээ тус танхимд санал хураалтын үеэр ч авчирч болохыг сенатчдад зөвшөөрсөн билээ.
Т.Дакворт хэлэхдээ “Би хүүхдэдээ ч, ажилдаа ч анхаарлаа хандуулж чадна” гэжээ.
Т.Дакворт нь АНУ-ын Сенатын танхимын гишүүн болсон анхны хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй гэнэ. Тэрбээр Иракийн дайны үед Америкийн армийн нисдэг тэргийг жолоодож яваад осолдсоны улмаас хоёр хөлөө тайруулсан аж. Мөн тэрбээр АНУ-ын Конгрессын гишүүн болсон анхны хятад гаралтай гаралтай хүн юм байна. Түүний ээж нь хятад гаралтай бол аав нь дэлхийн II дайн болон Вьетнамын дайнд оролцож явсан Америкийн ахмад дайчин гэнэ.

Г.Доржханд