Хавдрын эрт илрүүлгийн шинжилгээг он дуустал эрчимтэй явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 19:10:28

Манай улсад хорт хавдар тэр дундаа элэгний өвчлөлийн байдал 1-рт, умайн хүзүү, хөхний хорт хавдар удаах байруудад орж байна.

Монгол Улсын Засгийн газраас бодлого шийдвэрээр дэмжин хүн амын эрүүл мэндийг хамгаалахын төлөө 224-р тогтоол гарган хорт хавдарын өвчлөлүүдийн эрт үеийн илрүүлгийн шинжилгээг улс орон даяар явуулж байгаа юм. Хорт хавдрын эрт илрүүлэг хөтөлбөр 2011 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд ард иргэд өөрсдийн биеэр өрх сумынхаа эрүүл мэндийн төвүүдэд очиж хамрагдан шинжилгээгээ өгнө. Хавдрыг эрт үед буюу 1,2-р шатанд нь илрүүлбэл эмчлэгдэх боломжтой гэдгийг эмч сануулж байна.

    Өмнөговь  аймаг  С.Сумьяа

 

Холбоотой мэдээ