Гадаад, дотоодын их, дээд сургуулиудын нэгдсэн үзэсгэлэн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-04-16 16:28:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Боловсролын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Их дээд сургуулиудын консорциум, МСҮТ болон “Мишээл Экспо” ХХК жил бүр хамтран зохион байгуулдаг “Боловсрол Шинэчлэл 2018” үзэсгэлэн яармаг энэ сарын 20-23-нд “Мишээл Экспо”-д болно.
Тус үзэсгэлэн яармаг нь дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их-дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулах, сурталчлах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх зорилготой.
Үзэсгэлэнгийн үеэр Төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, сургууль, коллежуудын танилцуулга, Ахлах болон их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан боловсролын байгууллагуудын мэргэжлийн сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйл ажиллагаа, сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ, Боловсролын Үнэлгээний төвийн танилцуулга хурал семинар, Ахлах болон их дээд сургууль төгсөгчдөд мэргэжлийн зориулсан сургалт, зөвлөгөө, Боловсролын салбарын хөгжлийн чиглэлийг танилцуулах, оролцогч байгууллагуудын өдөрлөг, уулзалт зөвлөгөөн, үзүүлэх сургалт хөтөлбөрийн дагуу явах юм.
 
Ж.Болор

Холбоотой мэдээ