Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Монголд айлчилна

ДЭЛХИЙД | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2018-04-13 08:41:57
ШИНЭ ДЕЛИ. /ANI /. Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Сушма Свараж энэ сарын сүүлчээр Хятад болон Монгол Улсад тус бүр хоёр өдрийн айлчлал хийнэ гэж Энэтхэгийн ГХЯ мэдэгдсэнийг “Asian News International” мэдээллийн агентлаг уламжлав.
 
Энэтхэгийн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Равеш Кумарын мэдэгдсэнээр, хатагтай Сушма Свараж энэ сарын 22-23-нд Хятадад, 24-25-нд Монголд айлчлах ажээ.

Г.Доржханд
Холбоотой мэдээ