“Аз жаргалтай Улаанбаатар” сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_tuul@montsame.mn
2018-04-07 12:42:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж буй “Аз жаргалтай Улаанбаатар” сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож нийт баг тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “”Happy Ulaanbaatar тэмцээнд Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд гээд олон байгууллага оролцож байна. Эдгээр газрууд, нийслэл хотын уялдаа холбоо, хоорондын үйл ажиллагааг уялдуулах, Улаанбаатар хотын гадаад харилцааг хөгжүүлэх үүднээс энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна. Өнгөрсөн жирийнхээс энэ жил оролцож байгаа баг, тамирчдын тоо өссөн. Цаашид эдгээр байгууллагын хооронд болдог урлагийн болон спорт тэмцээний төрлийг өргөжүүлэх хэрэгтэй. Ингэснээр тухайн улс, байгууллага хоорондын гадаад харилцаа өргөжих сайн талтай юм” гэж ярилаа.

Уг тэмцээн нь 2 дахь удаагаа болж байгаа бөгөөд 22 баг тамирчид өрсөлдөж аваргуудаа тодруулах юм.

Холбоотой мэдээ