Цасан шуурганы улмаас зам, даваа хаагдаж болзошгүйг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-04 18:06:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төвийн болон зүүн аймгуудын нутгаар өнөөдөр, маргааш салхи 16-24 метр секунд хүртэл ширүүсч, цасан шуурга шуурах төлөвтэй байгааг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.

Тодруулбал, өнөөдөр Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн нутгаар хүчтэй салхи шуурах юм. Харин маргааш буюу энэ сарын 05-нд Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэнэ.
 
Тиймээс хүчтэй салхи шуурганы үеэр иргэдийг хол, ойрын замд зорчихгүй байхыг анхаарууллаа. Мөн цас их хэмжээгээр орж, шуурсны улмаас зам, даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг сануулав.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ