Хятадын эрх баригчид эрс эсэргүүцлээ илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-04 12:39:23
БЭЭЖИН. /ТАСС/. “АНУ-ын зүгээс авч хэрэгжүүлж буй протекционист буюу гаалийн татвараар дамжуулан худалдааг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор Хятадын эрх баригчид тус улсад эрс эсэргүүцлээ илэрхийлэхийн сацуу ойрын өдрүүдэд адил хариу арга хэмжээ авна” хэмээн БНХАУ-ын Худалдааны яам мэдэгджээ.
 
Түүнчлэн уг мэдэгдэлд “АНУ-ын эрх баригчдын хийж буй үйлдэл нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журамд нийцэхгүй байна” гэжээ.
 
Хятад улс АНУ-аас импортолж буй 128 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд энэ сарын 2-ноос эхлэн гаалийн татвар ногдуулах шийдвэр гаргасан хэмээн Хятадын Сангийн яам өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн билээ.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ