Пак Гын Хэгийн шүүх хурлыг телевизээр шууд дамжуулна

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2018-04-03 17:44:35
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн шүүх хурлыг телевизээр шууд дамжуулна гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан зэрэг зүйл ангиудаар яллагдаж буй Пак Гын Хэгийн шүүх хурал энэ долоо хоногийн баасан гарагт Улаанбаатарын цагаар 13:10 цагт эхлэх аж.

Олон нийтийн анхаарлын төвд буй зарим хэргийг шүүн таслах ажиллагааг телевизээр шууд дамжуулан үзүүлж байх шийдвэрийг тус улсын Дээд шүүх өнгөрсөн онд гаргажээ. Энэ шийдвэр гарснаас хойш нэг ч шүүх хурлыг телевизээр шууд дамжуулан үзүүлээгүй байгаа юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, шүүх хурлыг телевизээр шууд дамжуулахыг эсэргүүцэж буйгаа Пак Гын Хэ шүүхэд бичгээр илэрхийлсэн ч шүүх түүний хүсэлтийг хүлээж авахаас татгалзжээ.

Прокурорууд Пак Гын Хэ-д 30 жилийн хорих ял төлөвлөөд байна.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ