Хүүхдийн хөгжил, асран хамгаалахад 45 сая төгрөг зарцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 08:27:38

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад 10-45 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн” гэж АЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Сайнбилэг хэллээ.

Тус хэлтэс 2015 онд хийсэн санхүүжилтын тайлангаа сэтгүүлчдэд мэдээлсэн нь энэ юм.

Мөн 45 байгууллагад 31.3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Ингэхдээ нэг байгууллагад дунджаар 300 мянгаас 2 сая хүртэлх төгрөг өгсөн байна. Санхүүжилт авсан байгууллагууд гүйцэтгэлээ Санхүү, төрийн сангийн хэлтэс хүргүүлсэн бөгөөд ингэхдээ шагнал урамшууллын бичиг баримтаа дутуу бүрдүүлжээ. Иймд энэ асуудлаар чиглэл өгсөн гэлээ. Дээрх 45 байгууллагын 20 гаруй нь хүүхэд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Харин  2016 онд цөөн байгууллагатай гэрээ байгуулж санхүүжилтээ нэмнэ гэж Д.Сайнбилэг онцоллоо.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ