Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-30 16:05:57
Сэлэнгэ /МОНЦАМЭ. Ирэх өдрүүдэд Сэлэнгэ аймгийн ихэнх сумдын нутгаар хур тунадас орж, цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
Энэ сарын 31-нээс ирэх 04-р сарын 04-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар 30-31-нд шилжих шөнө нутгийн хойд хэсгээр ялимгүй бороо орно. Харин 31-1-нд шилжих шөнө ихэнх сумдын нутгаар, 1-нд нутгийн зүүн хэсгээр, 3-нд ихэнх сумдын нутгаар хур тунадас орж цасан болон шороон шуурга шуурах ажээ. Харин бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/сек.  Шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байх юм байна.
Ч.Отгонцэцэг 
Холбоотой мэдээ