МҮОХ-ны хурлаар 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-29 07:28:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу энэ сарын 28-нд Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны гишүүдийн хурал Чингис зочид буудлын хурлын танхимд болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн баталлаа.
Тодруулбал, МҮОХ-ны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийг батлав. Мөн гишүүнчлэлийн татварыг шинэчлэн тогтоосон бол Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн холбоогоор Монголын Кэндогийн холбоо элссэн байна.
Хурлаар Монголын Байт Харвааны холбоонд МҮОХ-ны эзэмшлийн 0,36 га газрыг байт харвааны бэлтгэлийн төв бариулах зорилгоор эзэмших эрхийг шилжүүллээ. Тус хурлаар зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, зарим хүмүүсийг гишүүнээр элсүүлэхийг батлажээ.
Холбоотой мэдээ