Худалдааны төвд гарсан галын улмаас амиа алдагсдын тоо 56 болж нэмэгджээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-03-26 16:41:57
КЕМЕРОВО. /ТАСС/. Оросын Кемерово хотын “Өвлийн интоор” худалдааны төвд ням гарагт буюу өчигдөр гарсан галын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 56 болж нэмэгдлээ гэж тус улсын Мөрдөн шалгах хорооны хэвлэлийн төлөөлөгч Светлана Петренко мэдэгдэв.

“ТАСС” агентлагийн мэдээлснээр, С.Петренко мэдэгдэхдээ “Кемеровогийн худалдааны төвд гарсан галын улмаас 56 хүн амиа алдсан нь тогтоогдоод байна. Түлэгдэж бэртсэн 44 хүнд эмнэлгийн тусламж үзүүлж байна” гэжээ.
 
Мөн Оросын Онцгой байдлын сайд Владимир Пучковын мэдэгдсэнээр, гал гарах үед тус худалдааны төвд байсан хүмүүсээс 16 нь сураггүй байгаа аж.

Галын шалтгааныг тогтоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.
 
2013 онд ашиглалтад орсон,  нийтдээ 23 мянган м.кв талбай бүхий дөрвөн давхар худалдааны төв нь 250 автомашины зогсоол, дэлгүүр, боулингийн төв, хүүхдийн тоглоомын газар, кино театр болон гэрийн тэжээмэл амьтны төвтэй ажээ.
 
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ