Аймгийн анхны удирдлагуудын нэг Д.Женисханы цээж баримлыг босгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-20 20:23:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн орон нутгийн Музейн барилгын өмнө аймгийн анхны удирдлагуудын нэг Дүзелбайн Женисханы цээж баримлыг босгохыг зөвшөөрсөн шийдвэрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар зөвшөөрч тогтоол гаргажээ.

Цээж баримлыг Д.Женисхан агсны хөдөлмөр гавьяаг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх зорилгоор түүний  үр хүүхэд, төрөл төрөгсөд нь барьж босгох аж.

Д.Женисхан нь 1940 онд Баян-Өлгий аймаг анх байгуулагдахад аймгийн намын комиссын дарга, 1941 оноос аймгийн намын хорооны ухуулгын хэлтсийн эрхлэгч, 1942-1943 онд намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1943-1951 онд аймгийн даргаар тус тус ажиллаж байжээ.   

Ө.Нурболат
Холбоотой мэдээ