“Уран дөш” уулын хишиг барилдаан болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймаг энэ оныг “Залуусын хөгжлийг дэмжих жил” болгон зарласны хүрээнд гурван аваргын өлгий нутгаас ирээдүйн хүчтэн аваргуудыг төрүүлэх зорилгоор 4 уулын хишиг барилдааныг цуврал болгон зохион байгуулж байна.
Энэ сарын 26 буюу Монгол Улс тунхагласны түүхт өдөр “Уран дөш” уулын хишиг барилдааныг зохион байгуулж аймаг сумын цолтой 128 бөх барилдах ажээ. Барилдааныг МАН болон Аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Батбаяр ивээн тэтгэх бөгөөд Мөрөн хотыг тойрон буй 4 уулын нэрэмжит барилдааныг ондоо багтаан явуулах аж.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа