Зүүн Гутагаас гарахаар завдаж байсан 4 иргэнийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-11 12:25:50
МОСКВА. /ТАСС/. Сирийн Зүүн Гута орчмын нутаг дэвсгэрийг хяналтандаа аваад байгаа зэвсэгт дайнчид тус бүс нутгаас гарахаар завдаж байсан энгийн номхон 4 иргэнийг буудан хөнөөжээ. Энэ тухай мэдээллийн “SANA” агентлаг мэдээлэв.

Террористууд иргэд рүү гал нээх үед тэд Зүүн Гутагаас гарахаар Млеха-Жисрейн чиглэлийн хүмүүнлэгийн коридороор дамжин өнгөрөх гэж байсан аж. Үүний улмаас 1 эмэгтэй, 3 хүүхэд нас баржээ.

Сирийн нийслэл Дамаск хотоос зүүн зүгт холгүй орших Гута суурин дахь босогчид руу хийж буй давшилтаа өдөрт таван цагаар зогсоохыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сарын 27-нд Сирийн засгийн газрын хүчнийхэнд үүрэг болгосон юм. Түүнчлэн Сирийн Зүүн Гута хот орчмын нутаг дэвсгэрийг хяналтандаа аваад байгаа зэвсэгт дайнчид энгийн ард иргэдийг тус бүс нутгаас гаргахыг хүсэхгүй байгаа бол бид тэдэнд болон гэр бүлийнх нь гишүүдэд уг нутгаас гарах аюулгүйн гарцыг баталгаатай бүрдүүлж өгөхөд бэлэн байна хэмээн Сирийн сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэн зохицуулах Оросын төв мэдэгдээд байсан билээ. 
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ