Орхон аймагт хүчний гурав төрөлт бүсийн тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 10:24:30

Орхон аймгийнхаа иргэдийг эрүүл, зөв бие галбиртай, спортлог болгохын тулд “Бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбоо” ТББ хүчний гурван төрөлт тэмцээн зохион байгууллаа.

Уг тэмцээнд Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг болон Улаанбаатар хотын 70 гаруй тамирчин оролцов. Уг тэмцээн 9 жинд хэвтээ болон суугаа шахалтын ангиллаар болсон юм. Тэмцээнээс нийт оноогоор Орхон аймгийн тамирчин, Дэлхийн аварга н.Үүрцайх нэгдүгээр байр, хоёрт Дархан-Уул аймгийн тамирчин н.Энхбаяр, гуравт н.Баясгалан нар оров. Хүчний гурван төрөлд тэмцээн нь Орхон аймагт хоёр дахь удаа буюу энэ оны гуравдугаар сард аймгийнх харин одоо бүсийнх нь болж байгаа ажээ. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ