Умард Солонгос цөмийн реакторын үйл ажиллагааг сэргээсэн байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-06 18:11:52
СӨҮЛ. /ТАСС/. Умард Солонгос Пхёнан-Пукто муж дахь Йонбен цөмийн төвд байрлах 5 МВт хүчин чадалтай хөнгөн усны туршилтын реактораа ажиллагаанд оруулсан бололтой хэмээн Өмнөд Солонгосын телевизийн “YTN” суваг 2 дугаар сарын 17 болон 25-нд хиймэл дагуулаас авсан гэрэл зурагт тулгуурлан хийсэн дүн шинжилгээнд үндэслэн мэдээлжээ.  
 
“Цөмийн байгууламжийн яндангаас цагаан уур оргилон гарч байгаа нь уг гэрэл зургаас харагдаж байгаа юм. Реакторын хөргөх системийн усыг зэргэлдээх гол руу юүлж байгаа нь зургаас харагдахгүй байгааг шинжээчид тэмдэглэжээ. Нэг талаас яндангаас ялгарсан уур реакторын ажиллагаатай холбоогүй байж болох юм. Гэсэн хэдий ч ус зайлуулах шугамыг голд далдалсан болохыг үгүйсгэх аргагүй юм” хэмээн тус телевиз тэмдэглэсэн байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ