Тивийн аваргын төлөө П.Орхон тэргүүтэй 3 бөх хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн “Бишкек-2018” Ази тивийн АШТ-ий хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг жингийн урьдчилсан болон дагах барилдаан болж манай гурван бөх тивийн аваргын төлөө барилдахаар болов.
Энэ өдөр манай таван бөх барилдсан бөгөөд гурав нь алт, хоёр нь хүрэл медалийн төлөө хүч ур чадвараа сорино. Тухайлбал, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа БНАСАУ-ын Пак Йон Митэй, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон БНХАУ-ын Луо Сиажуантай, 72 кг-д О.Насанбурмаа БНХАУ-ын Юү Хантай аваргын төлөө барилдана.
Харин 57 кг-д ОУХМ А.Батцэцэг БНАСАУ-ын Жон Ин Сунтай, 65 кг-д ОУХМ Э.Цэвэгмид БНСУ-ын Лин Хан Биттэй хүрэл медалийн төлөө хүчээ сорих юм. Медалийн төлөөх барилдаан Монголын цагаар 20 цагаас эхэлнэ.

Д.Өлзий