Мандал сумын сурагч "Монголын түүх"-ийн олимпиадын дэд байрт шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-01 23:26:57
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнгөрсөн даваа, мягмар гаригуудад Улаанбаатар хотноо Тусгаар тогтнолын ордонд болж өнгөрсөн Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит "Монголын түүх"-ийн олимпиадаас Сэлэнгийн охин дэд байрын шагнал хүртлээ.
Хот хөдөөгийн 400 гаруй сурагч оролцон мэдлэг чадвар, оюун ухаанаа уралдуулсан энэхүү олимпиадаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ийн хоёрдугаар сургуулийн 12б ангийн сурагч П.Бямбасүрэн амжилттай оролцож дэд байрт шалгарчээ.  Энэхүү их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит "Монголын түүх"-ийн олимпиад хоёр чиглэлээр байр эзлүүлсэн байна. Заах аргын нэгдлээс тэргүүн байрт Улаанбатар хотын 13-р сургууль, дэд байрт нэгдүгээр сургууль, гутгаар байрт Улаанбаатар Эмпати сургууль тус тус шалгарчээ. Харин сурагчдаас Улаанбаатар хотын 97 дугаар сургуулийн Г.Тэмүүлэн түрүүлж, дэд байрт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ийн хоёрдугаар сургуулийн сурагч П.Бямбасүрэн, гутгаар байрт Улаанбаатар хотын 13 дугаар сургуулийн Б.Ариунзаяа нар шалгарсан байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ