Аймгийн хэмжээнд 216 өрхийг малжуулжээ

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2018-02-21 10:34:35
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн хэмжээгээр 216 өрхөд 13.9 мянган толгой малыг малгүй болон цөөн малтай өрхөд өгсөн байна. Ингэхдээ гадаад төсөл хөтөлбөр болон орон нутгийн санхүүжилтээр, мөн мянгат малчдын дэмжлэгтээр малжуулсан байна. 
Малгүй өрхийг малжуулалтад нийтдээ 745.4  сая төгрөг зарцууулж, 989  хүний  амьдралыг шийдэж, цаашид малаа өсгөж үржүүлэх залуу малчдад урам зориг өгсөн ажил болсон байна. Тус аймгийн Алтай, Үенч, Манхан, Зэрэг сум малгүй өрхийг малжуулах, малчдын залуу халааг бэлтгэх, мал аж ахуйд тогтвор суурьшилтай ажиллахад нь илүү анхаарч ажилласан байна. Түүнчлэн улс, аймгийн аварга малчид 3-4 туслах малчинтай болж, тэднийг цалинжуулж, малаа бог, бодоор нь ангилан ялгаж, туслах малчид нь отроор хариулдаг болжээ.
 А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ