Ундны усгүй болох эрсдэлтэй хотууд
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ЛОНДОН. /Би-Би-Си/. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кейп-Таун хот ундны усны нөөцөө барсан дэдхийн анхны хот болох нөхцөл байдал үүсээд удаж байгаа билээ.
Кейптаун хотын ус нь энэ оны гуравдугаар сарын эх гэхэд дуусаж болзошгүй байна гэж холбогдох албаны хүмүүс анхааруулсаар байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд бараг хур тунадас унаагүй, хүн амын өсөлтийг дагаад усны хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн зэрэгтэй холбоотойгоор энэ хотод усны гүн хямрал үүсээд байгаа юм.
Хотын захиргааны зүгээс усны хямралыг шийдвэрлэхийн тулд далай тэнгисийн давстай усыг цэвэршүүлэх, гүний ус татаж гаргах төслүүдийг хэрэгжүүлэх, хэрэглэсэн усыг дахин боловсруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч байгаа гэнэ.
Кейптаун хот нь дөрвөн сая оршин суугчтай аж. Тэдэнд усаа аль болох хэмнэхийг, өдөрт 87 литрээс ихгүй ус хэрэглэхийг холбогдох албаны хүмүүс уриалж байна. Усны хямралтай холбоотойгоор машин угаалгын газрууд, усан сангуудыг хэдийнээ хаагаад байгаа ажээ.
Хэдийгээр дэлхийн гадаргын 70 орчим хувийг ус эзэлдэг боловч үүний ердөө 3-хан хувь нь цэвэр ус. Устай холбоотой асуудал зөвхөн Кейптаун хотод үүсээд байгаа юм биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдэгдсэнээр, өнөөдөр дэлхий хэмжээнд бараг 850 сая хүн аюулгүй буюу цэвэр ус ундандаа хэрэглэж чадахгүй байна.
2014 онд явуулсан дэлхийн хамгийн том 500 хотыг хамруулсан судалгааны тайланд дурдсанаар, дэлхийн дөрвөн том хот тутмын нэг нь “усны асуудалтай” байна. НҮБ-ын мэдэгдсэнээр, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа болон хүн амын өсөлтийн улмаас 2030 он гэхэд дэлхийн цэвэр усны эрэлт хэрэгцээ 40 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа юм.
Кейп-тауны араас ундны усгүй болох магадлалтай хотууд
Сан-Паулу

Бразилийн санхүүгийн нийслэл, дэлхийн хамгийн олон хүн амтай 10 хотын нэг болох Сан-Паулугийн усны нөөц 2015 онд дөрвөн хувьд хүрч, Кейп-таун хотын адил ундны усны хэрэглээгээ хязгаарлаж байжээ.
Усны хямралын оргил үед Сан-Паулугийн 21.7 сая оршин суугч 20 гаруй хоног хангалттай хэмжээний ус хэрэглэж чадахгүй, усны машинуудыг цагдаа нар байнга дагаж явдаг байжээ.
2014 онд Бразилийн зүүн өмнөд нутагт ган гачиг болсон нь усны хямрал үүсэхэд нөлөөлсөн гэж тус улсын холбогдох албаны хүмүүс үзэж байсан ч Сан-Паулуд ажилласан НҮБ-ын ажлын хэсгийнхэн “Зохистой төлөвлөлт, хөрөнгө оруулалтын дутагдалтай байдлын улмаас ийм хямрал үүссэн” гэж дүгнэсэн байна.
2016 онд Сан-Паулугийн усны хямрал “дууссан” гэдэг ч 2017 оны нэгдүгээр сард тус хотын усны нөөц 15 хувьд хүрч буурчээ. Тус хотод дахиад усны хямрал үүсэж, ундны ус нь барагдахгүй гэх газаргүй байна.
Бангалор

Энэтхэгийн “технологийн төв” гэгддэг Бангалор хот өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаатай холбоотойгоор тус хотын холбогдох албаны хүмүүс цэвэр болон бохир усны асуудлаа зохицуулах гэж "толгойгоо гашилгаж" байна.
Нөхцөл байдлыг улам дордуулахгүйн тулд хотын үеэ өнгөрөөсөн сантехникийн шугам хоолойнуудыг яаралтай шинэчлэх шаардлагатай байгаа аж. Энэтхэгийн Засгийн газраас явуулсан судалгааны тайланд дурдсанаар, тус хот ундны усныхаа бараг тал хувийг зүгээр л “гоожуулж” орхидог гэнэ.
Хятадын нэгэн адил Энэтхэг улс усны бохирдолтой тэмцсээр байгаа юм. Бангалорын хувьд улсынхаа бусад хотоос ялгаатай нь тус хотын гол нууруудын усны 85 хувийг унданд болон усанд ороход ашиглах боломжгүй гэнэ.
Бээжин

Нэг хүнд 1000 шоо метрээс бага ус ногдож байвал тухайн газарт усны хомсдол үүссэн гэж ДЭМБ үздэг.
2014 онд Хятад улсын нийслэл Бээжин хотын нэг оршин суугчид ердөө 145 шоо метр ус ногдож байжээ. Хятад улсын хүн ам дэлхийн нийт хүн амын бараг 20 хувийг эзэлдэг ч дэлхийн цэвэр усны нөөцийн ердөө 7 хувь нь тус улсад ногддог.
Колумбын их сургуулийн судлаачдын хэлснээр, Хятадын усны нөөц 2000-2009 онд 13 хувиар буурсан байна.
Мөн Хятадад усны бохирдол нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа юм. 2015 оны статистик мэдээнээс үзвэл, Бээжингийн гадаргын усны 40 хувь нь унданд хэрэглэхийн аргагүй бохирджээ. Энэ бохир усыг хөдөө ажуй болон аж үйлдвэрийн салбарт л хэрэглэж болох аж.
Хятадын холбогдох албаны хүмүүс усны бохирдын асуудлыг шийдвэрлэхийн тулд олон томоохон төсөл хэрэгжүүлж байна. Мөн тэд усаа хайрлан хамгаалахыг иргэдэд уриалж, бизнесийн байгууллагуудад усыг өндөр үнээр өгөх арга хэмжээнүүд авч байна.
Каир

Дэлхийн хамгийн гайхамшигт соёл иргэншлийн өлгий нутаг Нил мөрний ус татарч, бохирдож байна.
Нил мөрөн нь Египетийн, тэр дундаа Каир хотын усны нөөцийн 97 хувийг дангаараа хангадаг аж. Гэвч тус мөрөн рүү хөдөө аж ахуйн болоод ахуйн бохир ус, хог хаягдлыг хаях болсон нь мөрний ус бохирдож, татрахад хүргэж байгаа аж.
ДЭМБ-ын мэдэгдсэнээр, бохир усны улмаас амиа алдагсдынхаа тоогоор Египет нь дундаас доогуур орлоготой улсуудын дунд дээгүүрт бичигдэж байна.
2025 он гэхэд Египет улс усны гүн хямралд орж болзошгүй гэж НҮБ анхааруулжээ.
Жакарта

Дэлхийн дулааралтай холбоотойгоор далайн түвшин дээшилж байгаа нь далайн эрэгт орших олон хотын нэгэн адил Индонезийн нийслэл Жакарта хотын хувьд тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Гэхдээ Жакарта хотын усны асуудлыг хүмүүс улам бүр хүндрүүлж байгаа аж.
Тус хотын 10 сая оршин суугчийн бараг 50 хувь нь усаа цоргоноос авдагтай холбоотойгоор хууль бусаар худаг ухах явдал газар авч байгаа аж. Үүний улмаас гүний ус татарч, тус хотын газар нутгийн бараг 40 хувь нь далайн түвшнээс доош ороод байна гэж Дэлхийн банк мэдэгджээ.
Москва
Дэлхийн цэвэр усны нөөцийн дөрөвний нэг нь Орост байдаг боловч тус улс ЗХУ-ын үеийн аж үйлдвэрүүдийн хог хаягдал, бохирдлын улмаас усны хямралд орох эрсдэлтэй байна.
Ялангуяа, усны нөөцийнх нь 70 хувийг гадаргын ус эзэлдэг нийслэл Москва хот бусад хотоосоо хамгийн түрүүнд усгүй болох эрсдэлтэй байгаа аж.
Оросын холбогдох албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус улсын ундны усны 35-60 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна.
Истанбул

Туркийн засгийн газраас гаргасан албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, тус улс үндсэндээ усны хямралд ороод байна. Тус улсын нэг хүнд 1700 шоо метр ус ногдож байсан бол 2016 оноос хойш энэ тоо буурсаар байгаа аж.
2030 онд гэхэд Турк улс усны хомсдолд орж болзошгүй гэж тус улсын мэргэжилтнүүд анхааруулжээ.
Сүүлийн жилүүдэд, хүн ам олонтой хотууд, тухайлбал 14 сая хүн амтай Истанбул хотод ган гачиг болж, усны хомсдол нүүрлэж эхэлсэн байна. Истанбулын усны нөөц 2014 оны эхэн үе гэхэд 30 хүрэхгүй хувь болж буурсан байжээ.
Мехико
Мексикийн нийслэл Мехико хотын 21 сая оршин суугчийн олонхийх нь хувьд усны хомсдлын тухай анхааруулга “гэнэтийн мэдээ” биш юм.
Мехико хотын таван хүн тутмын нэг нь долоо хоногийн ердөө хэдхэн цагт нь л ус авах боломжтой байдаг бол 20 хувь нь өдрийн ердөө тал хувьд нь л усаа амжиж авахаас өөр аргагүй байдаг гэнэ.

Тус хот усныхаа бараг 40 хувийг холоос зөөж авчирдаг ч бохир усыг дахин боловсруулах дорвитой арга хэмжээ авахгүй өдийг хүрчээ.
Токио
Япон улсын нийслэл Токио хотод АНУ-ын баруун эргийн Сиэтл хотын адил их хур тунадас унадаг. Гэхдээ Японд жилийн ердөө дөрөвхөн сард л бороо ордог.

Гэнэтийн ган гачиг болоход ашиглахын тулд улс орнууд борооны усыг цуглуулж, нөөцлөх хэрэгтэй. Токио хотод хувийн болон төрийн өмчийн 700 барилга байгууламж борооны ус цуглуулж, ашиглах системтэй аж.
30 сая гаруй хүн амтай Токио хотын усны нөөцийн 70 хувь нь гадаргын ус /гол, нуур, хайлсан цас.../ гэнэ.
Тус улс усыг хий дэмий урсгаж буйг багасгахын тулд ойрын үед ус дамжуулах хоолойгоо засварлаж, ус тосох системүүд суурилуулахад ихээхэн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

/Эх сурвалж: BBC/
Г.Доржханд
Г.Доржханд