Сумын Засаг дарга "Хүүхдүүдээ сонсох өдөр" зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-09 12:55:12
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга П.Жаргалсайхан хоёрдугаар сарын 8-ныг "Хүүхдээ сонсох өдөр" болгож, ахлах сургуулийн дотуур байрны сурагчидтай чөлөөт уулзалт зохион байгуулжээ.
Дотуур байранд хамгийн хүндрэлтэй асуудал нь дулаанаа алдах, захын тасгууд хана, таазнаасаа цан цохисон зэргийг хүүхдүүд хэлсэн байна. Энэ уулзалтаар тус сумын Засаг дарга цан цохисон тасгуудын сурагчдыг өөр тасгуудад шилжүүлэх, шинээр ашиглахгүй байгаа төмөр оруудыг угсарч, зөөлөн эдлэлийг нь шинэчлэх, олон сувагтай "ДДЭш" тавьж өгөх, дотуур байрыг камержуулах зэрэг асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэж өгөхөөр болжээ.

Мөн чөлөөт цагийг нь үр дүнтэй өнгөрүүлэх, уралдаан тэмцээн зохиох боломжийг олгож, сумын спорт заалыг 4 цаг үнэ төлбөргүй ашиглуулахаар болжээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ