"Нүүдлийн амбулатори" зургаан багийн 2000 орчим иргэнд хүрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-02-08 10:48:18
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Зуунмод сумын “Нүүдлийн амбулатори”  зургаан багийн 2000 гаруй иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийлээ.

Өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үүднээс “Нүүдлийн амбулатори”-ийг Төв аймаг энэ жил 27 сумандаа ажиллуулах бөгөөд Зуунмод сумаас эхлэн зохион байгуулж байна. 

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар Зуунмод сумын зургаан багийн иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгч, дотор, шүд, эхо, зүрхний цахилгаан бичлэг, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг зэрэг таван төрлийн үзлэг хийж, 2000 шахам иргэн хамруулжээ.

Иргэд эрүүл мэнддээ тэр бүр анхаарах цаг зав гардаггүй, нэг талаар хүндэрсэн хойно нь эмчид ханддаг зэрэг олон шалтгааны улмаас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гарч буйг эмч нар тодотгосон юм.

 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ