Баян-Өлгийн бөхчүүд баруун бүсийн аварга шалгаруулах барилдаанд тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-05 16:30:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ. "Тастүлек" бөхийн дэвжээний санаачлагаар тус аймагт анх удаагаа зохион байгуулсан  Монгол, Казахстан Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, улсын харцага Однайн Бахытын нэрэмжит бага нас, өсвөр үе, идэрчүүдийн баруун бүсийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн бөхчүүд тэргүүллээ.  

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан уг барилдаанд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн 9-17 насны өсвөрийн 214 бөх хүч үзэн зодоглосон юм. Барилдааны нийлбэр дүнгээр Баян-Өлгий аймгийн "Тастүлек" дэвжээний бөхчүүд нэгдүгээр байр, Увс аймгийн бөхчүүд хоёрдугаар байр, Завхан, Ховд аймгуудын өсвөрийн бөхчүүд гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

Эхний байруудад шалгарсан өсвөрийн бөхчүүдэд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч, аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ш.Хавыл, улсын харцага О.Бахыт, "Тастүлек" бөхийн дэвжээний тэргүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн начин С.Бахыт нар шагнал гардуулж хүндэтгэл үзүүллээ.

Бага нас, өсвөр үе, идэрчүүдийн баруун бүсийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд шагналт байруудад шалгарсан бөхчүүдийн нэрсийг доор танилцуулж байна.


9 нас:

1-байр Н.Амартүвшин /Баян-Өлгий/
2- байр С.Нуртилек /Баян-Өлгий/
3- байр И.Сумьяабазар /Увс/

10 нас:

1-байр Е.Хобыланды /Баян-Өлгий/
2-р байр Е.Нурханат /Баян-Өлгий/
3-р байр С.Даулетбай /Баян-Өлгий/  

11 нас:

1-байр Ө.Айболат /Баян-Өлгий/
2- байр М.Жасулан /Баян-Өлгий/
3- байр Ц.Хосбаяр /Завхан/

12 нас:

1- байр Г.Цэрэнтогтох /Увс/
2-байр Ж.Нурберген /Баян-Өлгий/
3-байр Х.Есенбол /Баян-Өлгий/

13 нас:
 
1- байр Б.Имангалы /Баян-Өлгий/
2- байр Д.Канат /Баян-Өлгий/
3- байр Б.Довчиндорж /Завхан/

14 нас:

1- байр М.Билгүүн /Увс/
2- байр Т.Төрмөнх /Увс/
3- байр Н.Амаржаргал /Баян-Өлгий/

15 нас:

1- байр М.Гантогтох /Увс/
2-байр Э.Энхманлай /Увс/
3- байр Ш.Жомарт /Баян-Өлгий/

16 нас:

1- байр Д.Бат-Эрдэнэ /Увс/
2- байр Д.Уртнасан /Увс/
3- байр Н.Тилек /Баян-Өлгий/

17 нас:

1- байр Х.Нурхулан /Баян-Өлгий/
2-байр Х.Одгэрэл /Ховд/
3-байр Л.Бат-Орших /Увс/

Ө.Нурболат

Холбоотой мэдээ