Италид цагаачдыг буудан шархдуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-02-03 20:21:49
РОМ. /Синьхуа/. Италийн төвийн нутгийн Мачерата хотод өнөөдөр нэгэн тээврийн хэрэгслээс зургаан хүнийг буудан шархдуулсан хэрэг гарчээ.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, энэ хэрэг гарснаас хоёр цагийн дараа 28 настай эрэгтэйг сэжигтнээр татан баривчилсан байна.

Энэ хэргийг лалын хэт давруу үзлийн нөлөөнд автсаны улмаас үйлдсэн байж магадгүй гэж цагдаа нар хэлээд, онцын шаардлагагүй бол орон гэрээсээ гарахгүй байхыг Мачерата хотын оршин суугчдад уриалжээ. Хохирогчид нь бүгд Африкаас ирсэн цагаачид аж.

Итали улсад ирэх сарын 4-нд парламентын сонгууль болох бөгөөд улс төрийн намуудын сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь цагаачлалтай холбоотой асуудал байх төлөвтэй байна. Сахарын цөлөөс урагш орших Африкийн улсуудын иргэд голдуу цагаачдын цуваа тасрахгүй байгаа нь тус улсад тулгамдсан хамгийн том асуудлуудын нэг болоод байгаа билээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ