Хамгаалалтын албаныхан тусгай тоноглосон автобустай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-01 16:44:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах албаны Хамгаалалтын газар тусгайлан тоноглосон гурван автобустай боллоо.

Тус газрын алба хаагчид нийслэлд төдийгүй орон нутагт хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэдэг онцлог ажил, үүрэгтэй. БНСУ-д үйлдвэрлэсэн, 45 хүний суудалтай энэ гурван  автобус алба хаагчдын тав тухыг хангах, хувцас, тусгай хэрэгслээ хамтад нь тээвэрлэж явах, үүрэг гүйцэтгэх газарт түргэн шуурхай хүрэх таатай нөхцлийг бүрдүүлсэн байна.
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ