Хүүхэд харах үйлчилгээг Боловсрол, соёл урлагийн газарт шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-01-31 15:45:01
Архангай /МОНЦАМЭ/. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалын дагуу аймгийн Хүүхэд харах үйлчилгээг Боловсрол, соёл, урлагийн газарт өчигдөр шилжүүллээ.

Өмнө нь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүүхэд харах үйлчилгээ харьяалагдаж, үйл ажиллагаагаа явуулж ирсэн юм. 
2017 оны байдлаар хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа найман төвд 19 иргэн, 92 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд холбогдох бичиг баримтийг 7 чиглэлийн хүрээнд бэлтгэн хүлээлгэж өгсөн юм.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ