Франц улс нүүрс түлдэг бүх цахилгаан станцаа 2021 он гэхэд хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-01-29 15:22:49
ПАРИС. /Спутник/. Франц улс нүүрс түлдэг бүх цахилгаан станцаа 2021 он гэхэд хаахаар төлөвлөж байна гэж “Спутник” агентлаг мэдээллээ.

Швейцарийн Давос хотноо саяхан болж өнгөрсөн Дэлхийн эдийн чуулга уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон үг хэлэхдээ “Манай улс нүүрс түлдэг бүх дулааны цахилгаан станцаа 2021 он гэхэд хаана. Бид үеэ өнгөрөөсөн бохир эрчим хүчний эх үүсвэрүүдийг сэргээгдэх эрчим хүчээр солих болно” гэжээ.
 
Франц орныг “уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгч жишиг улс” болгохыг зорьж буйгаа Э.Макрон мөн илэрхийлээд, “Ийм өөрчлөлт хийснээр манай улсын өрсөлдөх чадвар ч ахина” гэжээ.

Түүнээс өмнө Францын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Франсуа Олланд “Франц улс 2023 он гэхэд нүүрс түлдэг цахилгаан станцуудаа хаана” гэж байсан юм.
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ