Ховд их сургууль "Зайн сургалтын төв"-тэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-26 15:17:28
Ховд/МОНЦАМЭ/ БСШУСЯ-аас Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлтөслийн хүрээнд Монгол Улсын Боловсролын их сургуулийг түшиглэн  “Зайны сургалтын төв”-ийг байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ.
МУБИС анхны “Зайн сургалтын төв” нь Монголын их, дээд сургуулийн багш, ажилтан, оюутан суралцагчдад зориулан зайны болон танхимын сургалт зохион байгуулж хэрэгжүүлэхээс гадна мультимедиа студийн тусламжтайгаар зайны сургалтын хичээл, лекцийн бичлэг, багш, оюутны үйл ажиллагаа, туршлагыг сурталчлах ажлыг гүйцэтгэх, багш нарын боловсруулсан сургалтын ном, хэрэглэгдэхүүнийг дижитал хэлбэрт оруулах, онлайн шалгалт зохион байгуулах, зайны сургалт болон үнэлгээний чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах ажлыг бие даан болон хамтран зохион байгуулах юм. “Зайны сургалтын төв”-ийн нээлтийг Дорнод их сургууль, МУИС-ийн Завхан сургууль, МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургуулийн зайны сургалтын төвүүдтэй холбогдон,  шууд дамжуулж ажиллалаа.
Дээд боловсролын багшийн, түүн дотроо багш бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, ажилтны хөгжлийг дэмжих, зайны сургалтын тогтолцоо бий болгох  ажлын хүрээнд Зайны сургалтын 5 төвийг МУБИС, Ховд Их Сургууль, Дорнод их сургууль, МУИС-ийн Завхан сургууль, Архангай аймаг дахь МУБИС-ийн салбар сургууль дээр тус тус байгуулсан байна. Ийм ч учраас тус төвийн нээлтэнд дээрх сургуулиудын захирлууд оролцож баяр хүргэн үг хэлсэн байна. Ховд их сургуулийн захирал В.Сайнбаяр хэлэхдээ: Техник технологи хурдацтай хөгжиж онлайн хэлбэрээр боловрсол эзэмших хандлага дэлхий нийтэд тархсан энэ цаг үед БСШУСЯ, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд их дээд сургуулиудийн сургалтын чанарыг дэмжих зорилгоор Ховд их сургуульд зайны сургалтын төв байгуулсанд Ховд их сургуулийнхаа нийт эрдэмтэн, багш нар, оюутан залуусынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Алсын зайн сургалтын төв байгуулагдаж тэр дундаа алслагдсан бүс нутгийн дээд боловсролын байгуулагууд руу үйл ажиллагаагаа чиглүүлж, хамтран ажиллах болсон нь ялангуяа орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа олон улсын жишигт хүрэх нэг алхам хийгдлээ гэж үзэж байна гэжээ. Дээрх төвүүдтэй хамтран ажиллах, үндэсний түвшний үйл ажиллагаа зохион байгуулах, арга зүйгээр хангаж ажиллах чиг үүргийг МУБИС-ийн "Мэдээллийн технологи, зайн сургалтын албахариуцан ажиллах юм байна.
А.Бямбасүрэн
 
Холбоотой мэдээ