Өнгөрсөн онд Өвөр Монголын 200 мянган иргэн ядуусын эгнээнээс гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-01-25 17:41:42
ХӨХХОТ. /Шиньхуа/. БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО өнгөрсөн онд нийтдээ 200 мянган хүнийг ядуусын эгнээнээс гаргасан тухай “Шиньхуа” агентлаг мэдээллээ.
 
Өвөр Монголын ӨЗО өнгөрсөн онд ядууралтай тэмцэхэд 12.1 тэрбум юань буюу 1.9 тэрбум ам.доллар зарцуулсан байна.

Тус ӨЗО-ны захирагч Бу Сяолинь ярихдаа “Бид ядууралтай тэмцэх арга хэмжээгээ улам бүр эрчимжүүлнэ. Энэ онд мөн 200 мянган хүнийг ядуурлаас гаргахаар ажиллаж байна” гэжээ. Эмзэг давхаргын хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэх, ядуусын хүүхдүүдэд суурь боловсролыг бүрэн эзэмшүүлэхэд, мөн ядуу буурай тосгодын дэд бүтцийг сайжруулахад энэ онд илүү их мөнгө зарцуулна гэж хатагтай Бу Сяолинь ярьсан байна.
 
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ