'Мангаляан’-аар дамжин оддод хүрэхүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2018-01-22 14:06:32
Бүгд Найрамдах Энэтхэг Улс тусгаар тогтносны 70 жилийн ойд зориулав /Улаанбаатар дахь Энэтхэгийн ЭСЯ/
Энэтхэгийн Ангарагт хийсэн анхны аялал буюу "Мангалян" нь даян дэлхийд нэн чухал үйл явдал болсон бөгөөд гариг хооронд хямдхан, бас итгэлтэйгээр аялах үндсийг тавьсан билээ.
 
Энэтхэг нь өндөр хүчин чадалтай технологийн дэд бүтэцтэй учраас энэ аяллыг хийх боломжтой байв. Энэтхэг орны техник технологийн ур чадвар аажмаар атомын энергийн салбарт ч адил хүчтэй байгаа бөгөөд Францад бүтээгдэж байгаа дэлхийд ганц, Энэтхэг гишүүн нь болох  халуун цөмийн хайлмаг үйлдвэрлэх реакторын төсөл үүнийг илтгэнэ. Өнөөдөр тус орны Ангарагийн Тойрог Замын  Аялал (МТЗА) нь  `Энэтхэгт хийе’ компанит ажлын жинхэнэ бэлэг тэмдэг нь болж байна.
 
2014-12-29-нд болсон “Энэтхэгт хийе” цуглаан дээр  Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди үг хэлэхдээ “Хүний нөөцийн хөгжил, Шинэ бүтээл, Судалгаа Засгийн газрын ДНХ-ийн нэг хэсэг байх ёстой. Эдгээрийг төрөл бүрийн салбар дахь үндэсний ач холбогдол бүхий зорилтуудтай уялдуулах хэрэгтэй” гээд,  Энэтхэгийн "Сансар" судлалын салбар, сансар судлалын эрдэмтдийн ололт амжилтаас үлгэр жишээ, сэтгэлийн эрч хүч авахыг Энэтхэгийн бүх үйлдвэрлэгчид уриалж байв.
 
Саяхан Нью-Йоркт хийсэн айлчлалынхаа үеэр  Ерөнхий сайд Н.Моди Энэтхэгийн  Ангарагт хүрэх аялал буюу Мангаляаны талаар хэлэхдээ "Мангаляантай холбоотой бүх зүйлийг  бид дотооддоо хийсэн юм. Холливудын кинонд зарцуулдаг төсвөөс бага мөнгөөр бид Ангарагт хүрсэн. Дан ганц дотоодынхоо хүч чадлаар Ангарагт анхны оролдлогоороо хүрсэн орон Энэтхэгээс өөр байхгүй” гэжээ.
 
Мангаляан нь Н.Модийн “Энэтхэгт хийе” компанит ажлын "жинхэнэ элч" болж, Энэтхэг улсыг “хиймэл дагуулаас шумбагч хөлөг” хийдэг төв болохыг харуулсан. Индиа Инкорпореитид вебсайт нь Энэтхэгийн давуу байдлыг хөхиүлэн сурталчилж “Энэтхэгийн Сансар Судлалын Байгууллага (ЭССБ)-ын удирдлага дор 40 орчим үйлдвэр сансрын хөлөг үйлдвэрлэх ажилтай шууд холбоотой ажилласан” (ISRO). Цахилгаан утас, кабель нийлүүлсэн Ахмедабад дахь Сангви Аэроспеис хэмээх хувийн  жижиг пүүсээс эхлээд Л&Т, Годреж, Ражкот дахь Техноком зэрэг том компанууд Ангарагийн анхны дүрсийг буулгах зургийн камер бүтээсэн.

“Сансар бол бидний анхаарал тавих чухал салбар. Тиймээс бид  улам бүр хичээл зүтгэл гаргах хэрэгтэй” гэж сансар судлалын хүчтэй орнууд ч хүрч чадаагүй амжилтад буюу Ангарагт анхны оролдлогоороо хүрч чадсан, “Энэтхэгт хийсэн” гэх бахархлыг төрүүлж чадсан 16 мянган хүнтэй хүчирхэг хамт олонд хандан Ерөнхий сайд Н.Моди хэлж байв. Энэтхэгийн хүрсэн амжилтыг НАСА-гийн захирал Чарлес Болден "инженер зүйн гайхамшигт ололт" гэж үнэлсэн билээ. 
 
 Энэтхэгийн аяллаас хоёр өдрийн өмнө Ангарагт хүрсэн НАСА-гийн хамгийн сүүлд хийсэн аяллаас арав дахин хямд буюу 450 кроис рупи буюу ойролцоогоор 75 сая ам долларын зардлаар энэ аяллыг хийсэн явдал дэлхий нийтийн анхаарлыг татсан. XXI зуунд хийсэн гариг-хоорондын нислэгүүдээс ямар ч эргэлзээгүй энэ аялал хамгийн бага зардалтай байжээ.
 
Дэлхийн 19 орны 40 хиймэл дагуулыг хөөргөсөн Туйлын Хиймэл дагуул Хөөргөх Зөөгч (ТХХЗ)-ийн нээлтийн ёслолд Н.Моди өнгөрсөн оны зургадугаар сарын 30-нд оролцсон. ЭССБ-ын худалдаа хариуцсан Антрикс Корпораци ХХК-ийн жилийн борлуулалтын орлого 15 сая рупитэй тэнцэж байгаа ба тус корпораци нь одоогоор ТХХЗ-ийг ашиглан хиймэл дагуул хөөргөх худалдааны гурван захиалга авсан ба ирэх жилүүдэд гадаад орнуудын 14 хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулах юм. Антрикс Корпораци ХХК-ийн захирал В.С. Хежди  хэлэхдээ “Бид чухал ач холбогдол бүхий хүчин чадлыг хэдийнээ эзэмшсэн ба мэдээж бид улам өсөн хөгжих болно” гэжээ.
 
Энэтхэгийн хүчин чармайлт гаргаж буй "оддод хүрэхүйн зорилт" нь жимс хураах зөвхөн ганц салбар төдийгүй цөмийн эрчим хүчийг ашиглах нь Энэтхэгт урам хайрлагч бас нэг том салбар болно. Өнөөдөр Энэтхэг орон нь халуун цөмийн хайлмагийн эрчим хүчний талаарх дэлхийн том шинжлэх ухаанд хувь нэмрээ идэвхтэй оруулж байна.
 
Мөнх ногоон цөмийн энерги - боломжтой зүйл!
 
Өмнөд Францад бид "од төрүүлэх"-ээр ажиллаж байна. Урьд өмнө нь байгаагүй цөмийн реактор буюу тусгай гангаар хийсэн том торхонд халуун цөмийн хайлмаг гаргаж ашиглах зорилго бүхий Олон улсын Халуун Цөмийн Туршилтын Реактор (ОУХЦТР) хийхээр 20 тэрбум ам.долларын өртөг бүхий асар том төсөл  хэрэгжүүлж байна.
 
Цөмийн энергийн комиссын дарга Ратан Кумар Сина ярихдаа “Байгальд ээлтэй дэлхийн эрчим хүчний хязгааргүй эх булаг болох боломжийг халуун цөмийн эрчим хүч агуулж байгаа” гэв.

Энэхүү реактор нь хэмжээгээрээ Парисын Эйфелийн цамхгийг гурав нийлүүлсэнтэй  дүйцэхүйц буюу  23 мянган тонн жинтэй байх юм. Мөн 80 мянган км орчим супер дамжуулах утсууд хэрэглэгдэнэ.
 
Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос, АНУ, Япон болон Орос гэсэн зургаан орон, Европын Холбоо тэгш эрхтэй түншүүдийн хувиар ган торхонд наран дээр болж байгаа шиг эрчим хүч буй болгох зорилгоор гар гараасаа барилцан ажиллаж байна.
 
Маш зузаан ган торх дотор 150 сая хэм гартал хийг халааж асар том соронзон ашиглах замаар хийг хязгаарлагдмал орон зайд барих ба зарим атом нь хайлан нэгдэх ба энэ үед их хэмжээний эрчим хүч ялгарна. Уг эрчим хүч турбин эргүүлж цахилгаан бий болгоно. Халуун цөмийн реактор нь 500 МBт-тай ижил хэмжээний эрчим хүчийг бий болгох урвалыг эхлүүлэхийн тулд шаардагддаг эрчим хүчээс 10 дахин их эрчим хүчийг халуун цөмийн хайлмаг үйлдвэрлэх реактор эхлээд гаргана.
 
Хийхээс ярих нь амар гэдэг шиг нарны эрчим хүчийг гэршүүлэх нь асар том ажил ба сүүлийн хагас зуун жилийн турш эрдэмтэд үүнийг хэрэгжүүлэхийг мөрөөдсөөр ирсэн. Уг мөрөөдөл 2006 онд ОУХЦТР хэмээх байгуулага байгуулагдсан цагаас биелэх боломж бүрдсэн.
Энэтхэг улсын үүрэг хариуцлага
 
Энэтхэг улс нь ОУХЦТР-ын бүрэн эрхт гишүүн орон бөгөөд Францын Кадарачи дахь нүсэр том иж бүрдлийн эд ангиудын ойролцоогоор 10 хувийг нь хийж байна. Шинэ Дели 2021 онд ашиглалтад орох дэлхийн хамгийн том хөргөгчийг бүтээхэд хувь нэмрээ оруулсаар байна. Энэ объект нь халуун савны зарчмаар дэлхий нийтийн урьд өмнө нь үзэж байгаагүй Цельсийн -269° хэмийн орчинд буюу техникийн хэлээр криостат-д ажиллах ба Атомын энергийн департаментын захиалгаар Л&T-н үйлдвэрүүд хийж байна. Мумбай дахь Хүнд Инженерчлэлийн Л&T-н үйлдвэрүүдийн Ерөнхийлөгч M. В. Koтвал “Л&T-д итгэл хүлээлгэж криостатыг үйлдвэрлэх, угсрах ажлыг хариуцуулсан. Энэ төслийн ажил Энэтхэгийн Хазира  Үйлдвэрлэлийн цогцолборт идэвхтэй хэрэгжиж байна. 
 
ОУХЦТР-ын төсөл дахь Энэтхэгийн оролцоо нь түүний шинжлэх ухааны хязгааргүй чадвар, аж үйлдвэрийн чадавхи бүхий өөрийн шилдэг техник технологоо энэхүү том төсөлд шингээн харуулах, эдгээрийг улам боловсронгуй болгох боломжийг олгож байгаа юм. Энэхүү төсөл нь ойрын ирээдүйд халуун цөмийн эрчим хүчнийх шиг өндөр хөгжсөн салбарт шинжлэх ухааны судалгаа, хүний нөөцийн хөгжил, олон улсад өрсөлдөхүйц аж үйлдвэрийн чадавхийг хувийн салбарынхны дунд  бий болгоход нэн чухал хөшүүрэг болно.
 
Энэ төсөл батлагдмагц хүн төрөлхтөн халуун цөмийн эрчим хүчийг үйлдвэрлэж чадах бөгөөд Энэтхэг улс нь хязгааргүй эрчим хүчний нөөц болох өөрийн халуун цөмийн реактораа ойролцоогоор 2050 оны үед бүрэн барьж дуусгана.
 
ЭССБ нь `Боломжгүйг боломжтой болгох’ зан үйлийг хэвшүүлж байна гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди хэлсэн. Н.Модийн санаачилсан “Энэтхэгт хийе” хөдөлгөөнд хямд, удаан, итгэлтэй ажиллах хиймэл дагуулуудыг бий болгох арга замыг Энэтхэг улс эрэлхийлж байна.  Олон тэрбум долларын өртөг бүхий сансрын болон цөмийн эрчим хүчний зах зээл нээгдэж байна.
 
Бичсэн: Паллава Багла
Орчуулсан: Я.Нямдорж /Улаанбаатар дахь Энэтхэгийн ЭСЯ/
 
 
Холбоотой мэдээ