Хөршийн холбоо байгуулан ажилласнаар хулгайн гэмт хэрэг буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гэмт хэрэг тэр дундаа хулгайн гэмт хэрэг хамгийн их гардаг учраас 2017 онд Хөршийн холбоо байгуулан ажилласан нь үр дүнд хүрч орон байрны хулгайн гэмт хэрэг тодорхой хэмжээгээр буурчээ. Энэ онд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хөршийн холбооны ахлагч бүр “Өрхөөр айлчлагч” аргачлалаар ажиллах гэнэ.
Өнгөрсөн жил гудамжны өрх бүрээр “Айл хүний амь нэг” дэвтрийг аялуулж өрх бүр өөрсдийн төдийгүй хажуу хөршийнхөө амар тайван байдалд санаа тавьж хулгайн гэмт хэргээс хамтдаа сэргийлсэн байна. Харин энэ жилийн хувьд ахлагч нар өрх бүрээр орж төр засгаас гарч буй хууль дүрмийг танилцуулж, эзэнгүй байгаа айл өрхүүдийг, эсвэл удаан хугацаагаар хол явах айл өрхүүдийг урьдчилан бүртгэж “Хөршийн холбоо” анхаарлаа хандуулан ажилласнаар болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилготой ажээ.

Б.Гантуяа