Хятад улс өнгөрсөн онд 20 сая автомашиныг зах зээлээс эргүүлэн татжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-16 14:45:26
БЭЭЖИН. /ТАСС/. Хятад улсын болон тус улс дахь олон улсын автомашин үйлдвэрлэгч компаниуд өнгөрсөн онд автомашины үйл ажиллагааны доголдол болон чанартай холбоотой асуудлуудын улмаас өмнөх оныхоос 76,8 хувиар илүү буюу 20 сая автомашиныг зах зээлээс эргүүлэн татсан тухай Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбоо мэдэгджээ.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, хөдөлгүүр, аюулгүйн дэр, явагч эд анги, аккумлятор болон цахилгааны системтэй холбоотой доголдол нь автомашинуудыг зах зээлээс эргүүлэн татах гол шалтгаан болсон байна.  Эргүүлэн татсан автомашинуудын дийлэнх нь Volkswagen, SAIC, Chevrolet, Audi, Toyota, Honda болон  Mercedes-Benz зэрэг автомашин үйлдвэрлэгч компаниудынх аж.  
 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ