Б.Чимидийн нэрэмжит шагналыг гавьяат хуульч С.Нарангэрэлд гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор профессор С.Нарангэрэлийн “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, Үндсэн хуулийн эх баригч Б.Чимидийн нэрэмжит шагнал олгов.
Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор УИХ-аас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгодог. Хуульч С.Нарангэрэл нь 1975 оноос өнөөдрийг хүртэл Монгол Улсын хууль, эрх зүйн салбарт үр бүтээлтэй ажилласан тул дээрх шагналыг олгож буй юм. Шагналыг УИХ-ын дарга М.Энхболд гардууллаа.
Энэ үеэр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор профессор С.Нарангэрэл, “Хууль зүйн салбарт оруулсан хувь нэмрийг минь өндрөөр үнэлж, энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулсанд талархаж байна. Өнөөдөр ардчилсан Үндсэн хууль баталсаны 26 жилийн ой. Энэ өдрийг тохиолдуулж Үндсэн хуультай холбоотой өөрийн саналаа хэлэх нь зөв байх. Сүүлийн үед Үндсэн хуулийг өөрчлөх талаар ярих болсон. Аль ч үед эрх баригчид өөрийн буруугаа Үндсэн хууль руу чихэж болохгүй. Харин өөрсдийн оюун санаа, ёс суртахууныг ариутгах ёстой” гэлээ.
Мөн УИХ-ын дарга М.Энхболд, "Одоогоос 26 жилийн өмнө Ардын Их Хурал Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан. Энэ Үндсэн хууль бол ардчилал, эрх чөлөөг эрмэлзсэн ард түмний бүтээл, Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүхэн баримт бичиг байсан юм. XX зуунд монголчуудын чухал ололт амжилтын нэг нь 1992 оны Үндсэн хууль бөгөөд энэ хуулиар манай орон ардчилсан ёс, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, шинэ нийгэм байгуулах эрх зүйн үндсийг тогтоосон" хэмээв.

Ч.Ариунболд
Гэрэл үургийг Т.Чимгээ
Гэрэл үургийг Т.Чимгээ