Монголд 2018 онд спортын 5 төрлөөр олон улсын тэмцээн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс нийслэл хотдоо ирж буй 2018 онд жюү жицү, шатар, чөлөөт бөх, бокс, байт харваа зэрэг спортын төрлөөр олон улсын тэмцээн хүлээн авахаар болжээ.
Улаанбаатар хотноо энэ сарын 27-28-нд АНЭУ-ын Жюү жицүгийн холбоотой хамтран Азийн нээлттэй тэмцээн /Asia continental pro jiu-jitsu championship-GI/-ийг зохион байгуулна. Монголын шатрын холбоо эх орондоо олон улсын тэмцээнийг зохиож ирсэн туршлагатай бөгөөд МШХ, Азийн шатрын холбоотой хамтран зургадугаар сарын 17-26-нд Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аваргыг тодруулах юм.
Чөлөөт бөхийн “Mongolia Open” тэмцээн ирэх зургадугаар сард болно. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд чансааны оноо олгох учраас шилдгүүд ирнэ гэдгээрээ онцлогтой. Байт харвааны “Mongolian Archery Cup” олон улсын нээлттэй тэмцээн ирэх наймдугаар сард Улаанбаатарт болно.
Монголын боксын холбоо олон улсын нээлттэй тэмцээнийг 2018 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөн, ажиллаж байгаа юм.

Д.Өлзий