Баян-Өлгийд гэмт хэрэг өмнөх оныхоос 13,5 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-09 17:38:56
Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар өнгөрсөн онд Баян-Өлгий аймгийн хэмжээнд 319 гэмт хэрэг бүртгэгдэж, 2016 онтой харьцуулахад 13,5 хувиар өссөн байна.

Үүний 78,6 хувь нь хөнгөн, 12,2 хувь нь хүндэвтэр, 8,7 хувь нь хүнд, 0,3 хувь нь онц хүнд гэмт хэрэг аж. Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 9 хувь, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7 хувь, албан тушаалын гэмт хэрэг 50 хувиар тус тус өссөн дүнтэй гарчээ. Харин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг болон согтуугаар үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл, хүчингийн хэргүүд буурчээ.

Нийт гэмт хэргийн 134 нь аймгийн төвд үйлдэгдэж, өмнөх оныхоос 61,9 хувиар өсчээ.

Гэмт хэргийн тоо өсөхөд хүн амын нягтаршил,  ажилгүйдэл, эдийн засгийн хүндрэл,  хүмүүсийн ёс суртахуун, зан заншлын доройтол зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.
Ө.Нурболат
Холбоотой мэдээ