Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-01-07 09:57:50
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын  хотгор,  Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 15-17 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:  23 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Холбоотой мэдээ