Бензиний үнэ нэмэгдээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-01-04 14:28:57
 Увс /МОНЦАМЭ/. 2017 оны сүүлээр зарим аймаг болон Улаанбаатар хотод бензиний үнэ нэмэгдсэн. Гэвч Увс аймагт бензиний үнэд өөрчлөлт ороогүй хэвээр байна. Одоогоор А-80 бензин 1580, А-92 бензин 1760, дизель түлш 1820 төгрөгөөр литр тутам нь худалдаалагдаж байна.
Увс аймгийн хувьд бензин шатахуун худалдан борлуулах чиглэлээр зургаан компани үйл ажиллагаа явуулдаг юм. Эдгээр компаниудаас “Тэс петролиум” компани бензинээ бусад компаниас 50 төгрөгөөр хямдруулж зардаг байна. 
Б.Батхүү
Холбоотой мэдээ