Галт тэрэг амжиж зогссоноор хүний амь эрсдээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-04 10:54:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Энэ оны нэгдүгээр сарын 02 буюу ажил эхэлсэн анхны өдрийн 15 цагийн үед "Приус " маркын автомашин галт тэргэнд мөргүүлсэн осол гарчээ. Машинд хоёр хүн зорчиж явсан ч галт тэрэг амжиж зогссоноор хүний амь нас эрсдээгүй байна.
Улаанбаатарын Толгойт өртөөний 391 дүгээр км-ын гармаар 3102 дугаартай сэлгээний галт тэрэг явж байхад уг осол болжээ. Галт тэрэг саад бэрхшээлийг харангуутаа шууд зогсох боломжгүй бөгөөд 800-1000 метр зам туулж байж зогсдог байна. Тиймээс жолооч нар галт тэрэгний гармаар гарахдаа анхаарал болгоомжтой байж, хүлээж байгаад галт тэрэгний дараа гарцаар нэвтрэхийг Төмөр замын цагдаагийн газраас анхаарууллаа. Холобгдох хэргийг тус Цагдаагийн алба шалгаж байна.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ