“Нэг сум-Нэг бүтээгдэхүүн”-ий шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 10:39:30

Төв аймгийн Засаг даргын тамгын газар “Нэг сум-нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааны шилдэг оролцогчдыг нэрлэлээ.

Энэ сарын 13-14-ний хооронд 10 дахь  удаагаа болж өнгөрсөн үзэсгэлэн худалдаанд 24 сумын 375 аж ахуйн нэгж, 120 нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэснээс экологийн шилдгээр  Баянчандманий  “Сүүн далай” хоршооны “Чандмань ааруул”, хүнсний шилдэгээр  Бүрэнгийн “Бүрэн дэлгэрэх брэнд” ХХК-ний гурилан боов, аж үйлдвэрийн шилдгээр Аргалантын хувиараа хөдөлмөр эрхлэгч П.Энхсайханы хүүхдийн гутал, экспортын шилдгээр Алтанбулагийн “Эгийн ухаа” ХХК-ний У.Төмөрхуягийн “Хустайн бяслаг”, шинэ шинэлэг бүтээгдэхүүнээр Жаргалантын Г.Ичинхорлоогийн савласан артишок,тус бүр шалгарчээ.

Мөн шилдэг үйлдвэрлэгчээр Борнуурын “Урьхан санаа” ХХК-ний Б.Ганбат, гар урлалын шилдгээр Зуунмодын Д.Лодоншаравын эсгий гэртэй шатар,шилдэг хоршоогоор Мөнгөнморьтын “Зүүн бүрхийн уулс ирээдүй”, үндэсний шилдэгээр Дэлгэрхааны айраг тус бүр тодорсон байна. Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэдээлснээр хоёр өдрийн турш болсон үзэсгэлэн худалдааны дүнд 90,6 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ