Иранчууд засгийн газраа эсэргүүцэн жагссаар байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТЕГЕРАН. /Ройтерст/. Иран улсад энэ долоо хоногийн пүрэв гарагаас эхэлсэн засгийн газрын эсрэг жагсаал цуглаан "хүчирхийлэл" болж хувирсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
"Ройтерс" агентлагийн мэдээлснээр, амьжиргааны түвшин өдрөөс өдөрт муудаж, хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадах болсонтой холбоотойгоор тус улсын нийслэл Тегеран болон бусад хот суурин газрын оршин суугчид эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн юм. Эсэргүүцэгчид бямба гарагт буюу өчигдөр “Газын зурвас, Ливанд бус иранчуудын төлөө төсвийн мөнгийг зарцуул” гэж уриа хашгирч, Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеин зураг болон цагдаагийн тээврийн хэрэгслүүдийг галдан шатаажээ.
Мөн өчигдөр цагдаа нар болон жагсагчид хоорондын мөргөлдөөний үеэр хоёр жагсагчийг цагдаа буудан хөнөөж, 100 орчим жагсагчийг баривчилсан байна.
“Хууль бус” жагсаал цуглаанд оролцохгүй байхыг Ираны Дотоод хэргийн сайд Рахмани Фазли ард иргэддээ уриалсан бол тус улсын бригадын генерал Эсмэйл Ковсари мэдэгдэл хийхдээ “Хэрвээ жагсагчид жагсаал хийхээ зогсоохгүй бол тэдэнд “төрийн төмөр нударга”-ыг үзүүлэх болно” гэжээ.

Г.Доржханд